Манай компани нь УБ-хотын Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол 09-12 тоотод байрладаг.  2010 онд анх 3-н гишүүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдсан. Одоогийн байдлаар нийт 20 ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт ажилчдын 8 нь дээд, 10 нь тусгай дунд, 2 нь дунд  боловсролтой болно. Үүнээс: зөвлөх инженер 1, инженер 5, ня-бо 1, техникч 1, цахилгаанчин 5, гагнуурчин 1, кабельчин 2, шугамын засварчин 1, арматурчин 1. Эдгээр ажилчид нь эрчим хүчний салбарт дунджаар 2-20 жил ажилласан дадлага туршлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилчид юм.

Тус компани нь хүнд даацын машин тоног төхөөрөмж түрээсэлдэг “Очирням” ХХК тээвэр зуучлалын компани, бүх төрлийн СИП, болон АС маркийн цахилгаан дамжуулах утас үйлдвэрлэн худалддаг “Мон Цахилгаан Утас” ХХК, 0,4кВ полихлорвенил тусгаарлагатай хүчний кабель, 6кВ, 10кВ-н хуягтай болон хуяггүй хүчний кабель, цахилгааны тоног төхөөрөмжийн худалдаа борлуулалт хийдэг “Электрокомплект” ХХК, бүх төрлийн ЦДАШ-ийн арматур, цахилгаан тоноглолын худалдаа борлуулалт хийдэг “ Энержи-Тех” ХХК, “ЭЛЕКТРО МОНСЕТЬ” ХХК, төрөл бүрийн төмөр бетонон тулгуур, төмөр бетонон хийц үйлдвэрлэдэг “Мөнгөн багана” ХХК, “Гүнгэрваа” ХХК зэрэг компаниудтай түншлэлийн гэрээ байгуулан хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулсан.

Манай компанийн инженер техникийн ажилчид болон мэргэжлийн ажилчид нь урьд өмнө нь цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих, угсрах  ажил хийж гүйцэтгэж байсан дадлага туршлагатай ба энэ төрлийн ямар ч ажлыг хийж гүйцэтгэх чадвартай болно.